Манлай сумын баг тэргүүлжээ
“Тэмээн поло- 2016” улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн.
Мэдээллийн алба

“Тэмээн поло- 2016” улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн.
Энэ удаагийн тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг болон Өвөр Монголын өөртөө засах орноос ирсэн нийт 19 баг оролцсон байна. Үүнээс эхний байрт Өмнөговь аймгийн Манлай сумын 1-р баг, хоёрдугаар байрт Булган сумын 2-р баг шалгарчээ. Харин Улсын аварга шалгаруулах тэмцээний 3-р байрт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2-р баг шалгарсан байна.


















