Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манлай уяач Т.Энхбатын гэргий Э.Цолмон улсын алдарт уяач цолны болзол хангажээ

Ийнхүү 1991 онд дээрх цолыг хүртсэн анхны эмэгтэй уяач Д.Хорлоодой гуайн дараа гардах гэж буй хоёр дахь эмэгтэй уяач болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манлай уяач Т.Энхбатын гэргий Э.Цолмон улсын алдарт уяач цолны болзол хангажээ
Манлай уяач Т.Энхбатын гэргий Э.Цолмон улсын алдарт уяач цолны болзол хангажээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын манлай уяач, “Иточу” компанийн захирал Т.Энхбатын гэргий Э.Цолмон улсын алдарт уяач цолны болзол хангажээ.

Ийнхүү 1991 онд дээрх цолыг хүртсэн анхны эмэгтэй уяач Д.Хорлоодой гуайн дараа гардах гэж буй хоёр дахь эмэгтэй уяач болж байна.

Э.Цолмон Улаанбаатар хотод төрсөн ч аавынхаа төрсөн нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаар овоглодог.

Түүний үндсэн мэргэжил замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер бөгөөд Украйны Харьковт төссөн.

Түүний нэр дээр 2004 оноос морь уяагдаж, 2008 оноос амжилт гаргаж эхэлжээ. Анхны хүлэг нь Төгс хүрэн морь бөгөөд тус хүлгийг Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат уяач Ариунболдоос нөхөр нь худалдан авч, эхнэртээ бэлэглэжээ. Тийнхүү тэр жилээ Алтан овооны тахилга наадамд айргийн дөрөвт хурдалсан түүхтэй.

Хуваалцах