Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн малгай

Отгоны бөөрөнхий шар чулуун гуурсны нуруун тал нь хавтгай. Малгайн отго тогосын нэг нүдэн өдтөй буй нь олон удаа зэрэг хэргэм хүртэж яваагүй, 1911 оноос эхлэн Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө гадаад дайсантай амь хайргүй удаа дараа байлдаж, тухай бүр ялалт байгуулсан учир Богд хаант Монгол

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн малгай
Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн малгай. Зураг: МҮОНРТ

Малгайн өндөр 18 см, диаметр 28 см, жин 465 гр

Хүрэн чулуун жинстэй, отготой дугуй хилэн малгай.

Жинс гуурсны мөнгөн суурийг шармалдсан, эвэр угалзтай. Жинсний суурины доороос малгайн нарийн оройн 6 талруу нь хар дэвсгэрт өнгийн утсаар эвэр угалз хатгасан 6 хошуу сампин даруулсан. Малгайн олон хуниаст гозгор оройг улбар шар цоохор торгоор оёжээ. Малгайн ар бүч нь улаан бөс, улаан залаатай болно. Малгайн дугуй дэрэвгэр туурганы дотрыг цагаан цэнхэр торгоор гадрыг хар хилэнгээр тус тус оёжээ. Малгайн орой саравчны татуулга тавьж ширж оёсон байна. Малгай ерөнхийдөө нам бөгөөд томовтор юм.

Отгоны бөөрөнхий шар чулуун гуурсны нуруун тал нь хавтгай. Малгайн отго тогосын нэг нүдэн өдтөй буй нь олон удаа зэрэг хэргэм хүртэж яваагүй, 1911 оноос эхлэн Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө гадаад дайсантай амь хайргүй удаа дараа байлдаж, тухай бүр ялалт байгуулсан учир Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Манлай ван цол хэргэм шагнасан байна.

Хуваалцах