Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мансууралгүй ирээдүй” аян эхэллээ

Өсвөр үе, залуучуудыг архи, тамхи, мансууруулах бодист автахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа болон хорт зуршлын талаарх мэдлэг, мэдээллийг түгээх нөлөөллийн ажил зохион байгуулах шаардлага гараад байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мансууралгүй ирээдүй” аян эхэллээ
“Мансууралгүй ирээдүй” аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өсвөр үе, залуучуудыг архи, тамхи, мансууруулах бодист автахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа болон хорт зуршлын талаарх мэдлэг, мэдээллийг түгээх нөлөөллийн ажил зохион байгуулах шаардлага гараад байгаа.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Мансууралгүй ирээдүй” аяныг эхлүүлээд байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд болон асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүдийг уг аянд хамруулж байгаа аж. Харин аяны гол зорилго нь өсвөр үеийнхэнд архи, тамхи, мансууруулах бодис, хорт зуршлын талаарх мэдлэгийг өгч, танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж, залуучуудын хандлагыг өөрчлөхөд оршиж байгаа юм.

Хуваалцах