Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мансуурсан этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансуурсан этгээдүүдийг илрүүлжээ
Мансуурсан этгээдүүдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо, Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр саатуулан шалгахад 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан нь илэрчээ.

Тус ургамлыг тээвэрлэж явсан 2 иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулахад Налайх дүүргийн харъяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг тестээр шалгаж үзэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Хуваалцах