Мансуурсан жолооч аюултай осол гаргажээ
Зүүн Хятадын Зянсу мужид мансууруулах бодис хэрэглэсэн BMW маркийн машинтай жолооч автобус, такситай мөргөлдөн томоохон осол гаргажээ.
Мэдээллийн алба

Зүүн Хятадын Зянсу мужид мансууруулах бодис хэрэглэсэн BMW маркийн машинтай жолооч автобус, такситай мөргөлдөн томоохон осол гаргажээ. Өнгөрсөн бямба гарагт болсон тус ослын улмаас Мазда маркийн такси хоёр хуваагдсан бөгөөд жолооч нь газар дээрээ нас барсан байна. Азаар таксинд зорчигч сууж яваагүй хэдий ч автобусанд зорчиж явсан хүмүүсийн олонх нь гэмтэж бэртжээ. Харин хурд хэтрүүлж, гэрэл зөрчиж орж ирсэн BMW машины жолооч хэргийн газраас зугтсан бөгөөд түүнийг цагдаа нар хэсэг хугацааны дараа баривчилсан байна. Түүнчлэн түүний машинаас methamphetamine гэх нэг төрлийн мансууруулах бодис илрүүлсэн талаар Chinanews.com мэдээллээ.


















