Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мансууруулах бодис илрүүлэгчдийг мэргэшүүлнэ

Цагдаагийн ерөнхий газрын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Мансууруулах бодист хяналт тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны мансууруулах бодист хяналт тавих товчооны Ерөнхий захирал, ноён Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн нар

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансууруулах бодис илрүүлэгчдийг мэргэшүүлнэ
Мансууруулах бодис илрүүлэгчдийг мэргэшүүлнэ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Мансууруулах бодист хяналт тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны мансууруулах бодист хяналт тавих товчооны Ерөнхий захирал, ноён Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, эргэлт нь олон улс, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болсныг талууд дурдаад энэхүү гэмт хэрэгтэй хамтран тэмцэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэхийн чухлыг цохон тэмдэглэв.

Мөн энэ үеэр хоёр улсын хууль сахиулах байгууллагын хооронд харилцан туршлага солилцох нь ихээхэн ач холбогдолтой байгаа бөгөөд цаашид албан хаагчдыг харилцан сургах, дадлагажуулах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох арга, технологийг боловсронгуй болгох, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа талууд харилцан илэрхийллээ.

Хуваалцах