Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Мансууруулах бодис хэрэглэсэн гадаад улсын иргэнийг саатуулжээ

Энэ сарын 23-нд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан Казахстан улсын иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсныг гаалийн хяналтын ажилтнууд тогтоосон байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансууруулах бодис хэрэглэсэн гадаад улсын иргэнийг саатуулжээ
Мансууруулах бодис хэрэглэсэн гадаад улсын иргэнийг саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 23-нд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан Казахстан улсын иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсныг гаалийн хяналтын ажилтнууд тогтоосон байна.

Тус зорчигчийн нүд нь улайж, царайнд нь өөрчлөлт орсон байсныг гаалийн ажилтнууд анзаарч шалгахад тэрээр мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ. Улмаар цагдаагийн ажилтнууд биед нь үзлэг хийхэд 200 грамм үл мэдэгдэх бодис биедээ авч явсныг тогтоожээ. Гадаадын иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ба авч явсан бодисыг нь Гаалийн ерөнхий газрын Төв лабораторит шинжлүүлжээ. Урьдчилсан байдлаар мансууруулах төрлийн бодис гэж таамаглаж байгаа бөгөөд хариу нь одоогоор гараагүй байна.

Хуваалцах