Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн Нигерийн иргэдэд хорих ял ногдуулав

Хэргийг эргэн сануулахад, дээрх Нигерийн иргэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. Мөн У.Ариунзул дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамт

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн Нигерийн иргэдэд хорих ял ногдуулав
Мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн Нигерийн иргэдэд хорих ял ногдуулав. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Холбооны бүгд найрамдах Негир улсын иргэн Адекола Олавасен Азеез-д зургаан жил, Анози Дарлингтон Дон-д гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн хорих ял оноож шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулахад, дээрх Нигерийн иргэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. Мөн У.Ариунзул дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон байдаг.

Хуваалцах