Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсчээ

Мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. Монгол Улсын шүүх өнгөрөгч онд Эрүүгийн 7900 гаруй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсчээ
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсчээ. Зураг: МҮОНРТ

Мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. Монгол Улсын шүүх өнгөрөгч онд Эрүүгийн 7900 гаруй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн гэмт хэрэгт нийт 11 мянга гаруй хүн холбогдон шүүхээс ял сонсож, гэмт хэргийн улмаас улсад 60 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 500 гаруй хүний амь нас хохирсон үзүүлэлт гарсан тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэллээ.

Түүнчлэн иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэлт өмнөх онтой харьцуулахад 19.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дүүргийн анхан шатны шүүхүүд 56 мянга гаруй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн гэж Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн ахлах рефрент С.Билгүүн хэлж байлаа.

Харин Захиргааны хэргийн шүүх буюу төрийн албан хаагчидтай холбоотой 2700 гаруй хэргийг шүүх хянан шийдсэн байна. Өмнөх жилийн хувьд газрын маргаантай холбоотой гэмт хэргийн гаралт буурсан гэж Шүүхийн судалгаа мэдээлэл, Сургалтын хүрээлэнгийн захирал Хууль зүйн ухааны доктор Г.Мандах мэдээллээ.

Шүүхийн шинэчлэлийн ажил энэ онд мөн үргэлжилнэ. Харин шүүхийн зохион байгуулалтын хувьд өөрчлөлт гарахгүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлсэн юм.

Хуваалцах