Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мансууруулах бодистой тэмцэх сэдвээр сургалт явуулж байна

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны Нэгдүгээр орлогч захирал Владимир Александрович Каландаг энэ оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо хүлээн авч уулзаж хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүү

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансууруулах бодистой тэмцэх сэдвээр сургалт явуулж байна
Мансууруулах бодистой тэмцэх сэдвээр сургалт явуулж байна. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны Нэгдүгээр орлогч захирал Владимир Александрович Каландаг энэ оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо хүлээн авч уулзаж хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ дагуу тус яамнаас ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны мэргэжлийн гурван сургагч багшийг урьжээ. Тэд Монгол Улсын Хууль зүйн салбарын албан хаагчдад зориулсан мэргэшил дээшлүүлэх 10 хоногийн сургалтаа өчигдрөөс эхэлсэн байна. Сургалтыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр ОХУ-ын Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн ахлах багш нар явуулж байгаа юм. Тус сургалтад 88 албан хаагч хамрагдаж байна.

Хуваалцах