Мануул дугуй хүүхэн хараатай
Мануул Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Мэрэгч, шувуудаар хооллоно.
Мэдээллийн алба

Мануул (Felis manul) буюу Палласын муур нь Төв Азид тархсан жижиг муур юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.
Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог.
Мануул Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Мэрэгч, шувуудаар хооллоно.
Удаан хугацааны турш мануулыг арьсыг нь авах гэж агнаж байсан бол одоо ихэнх газар, жишээ нь Хятадад хамгаалагдсан. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчдээр хооллодог тул, ашигтайд тооцогддог. Гэхдээ мэрэгчдийг хордуулж устгаж байгаа нь мануулд мөн нөлөөлж байна.



















