Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Манзушир чиглэлд одоогоор таван км авто замын хучилтыг хийжээ

Харин Мөнгөнморьт сумын чиглэлийн 60 км авто замын ажил эхлээд 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тус замыг гурван он дамжин хийхээр төлөвлөж буй.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манзушир чиглэлд одоогоор таван км авто замын хучилтыг хийжээ
Манзушир чиглэлд одоогоор таван км авто замын хучилтыг хийжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймагт аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Манзушир чиглэлийн 7,4 км авто замын ажлыг энэ онд эхлүүлж, эхний 5 км авто замын хучилтын ажлыг хийгээд байна.

Энэ жилийн хувьд уг ажлыг гүйцэтгэснээс гадна улсын төсвийн хөрөнгөөр Алтанбулаг сумын 13,9 км авто замын ажлыг ч дуусгасан байна.

Харин Мөнгөнморьт сумын чиглэлийн 60 км авто замын ажил эхлээд 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тус замыг гурван он дамжин хийхээр төлөвлөж буй.

Түүнчлэн аймгийн төв доторх хотхоны зам талбайн тохижилтын зураг төсөл боловсруулах ажлыг 13 сая төгрөгөөр хийсэн байна.

Хуваалцах