Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манзушир чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэллээ

Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манзушир чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэллээ
Манзушир чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо.

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажиллах бөгөөд ирэх 2021 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км авто зам нь 7 см зузаан хатуу хучилттай үүнээс эхний 2.35 км нь 30 см цементээр бэхжүүлсэн суурьтай бөгөөд гэрэлтүүлэг болон 4.9 км явган хүний замтай хийгдэж байгаагаараа онцлогтой аж.

Энэ бүрэн эрхийн хугацаанд аймгийн хэмжээнд 310 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Үүнээс авто замын ажилд 86.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөж 101 км хатуу хучилттай замыг шинээр барьсан байна.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Хуваалцах