Мао Зе Дуны төрсөн өдөрт 2,5 тэрбум ам.доллар төсөвлөжээ
Хятадын коммунист намын удирдагч асан Мао Зе Дуны мэндэлсний 120 жилийн ой 12-р сарын 26-нд тохионо. Ойг угтан түүний төрсөн нутаг болох Шаошанийг бүрэлдэхүүндээ багтаасан Сянтань хот баярын үйл ажиллагаанд зориулж 2.5 тэрбум ам.доллар төсөвлөжээ.
Мэдээллийн алба

Хятадын коммунист намын удирдагч асан Мао Зе Дуны мэндэлсний 120 жилийн ой 12 сарын 26-нд тохионо. Ойг угтан түүний төрсөн нутаг болох Шаошанийг бүрэлдэхүүндээ багтаасан Сянтань хот баярын үйл ажиллагаанд зориулж 2.5 тэрбум ам.доллар төсөвлөжээ.
Гэвч Хятадын блогчид Хятадад экологи, ядуурал, эрүүлийг хамгаалах систем зэрэг шийдэгдээгүй олон асуудал байхад нэг хүний төрсөн өдөрт хэтэрхий их мөнгө зарцуулах гэж байгаад дургүйцлээ илэрхийлсэн байна.


















