Мао Зэдуныг алтаар урлажээ
Хятадын алдарт удирдагч асан Мао Зэдуны хөшөөг түүний 120 насны ойд зориулан алтаар урлаж бүтээсэн байна. Хөшөөг босгоход 20 уран барималчаас бүрдсэн баг 8 сарын турш ажилласан бөгөөд нийт 100 сая юанийн өртөгтэй боссон гэнэ.
Мэдээллийн алба

Хятадын алдарт удирдагч асан Мао Зэдуны хөшөөг 120 насны ойд нь зориулан алтаар урлаж бүтээсэн байна. Хөшөөг босгоход 20 уран барималчаас бүрдсэн баг 8 сарын турш ажилласан бөгөөд нийт 100 сая юанийн өртөгтэй боссон гэнэ. Хөшөөнд алдарт удирдагчийг сандал хөлөө ачиж суусан байдлаар дүрсэлсэн ба 81,28 см өндөртэй ажээ. Цагаан хаш суурин дээр тавьсан алтан хөшөөг олон нийтэд үзүүлэхээр Хятадын Шэньжэн хотод байрлуулсан байна.
.jpg)


















