Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Марафонч Б.Мөнхзаяа “Алтан зам” тэмцээнд IV байрт орлоо

Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпод өрсөлдөх болзлоо бататгаж, Монгол Улсын рекордыг шинэчиллээ. Түүнчлэн тус тэмцээнд Монголын таван тамирчин хурд сорьсноос ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, энэ жилийн ДАШТ-д оролцох эрхээ авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Марафонч Б.Мөнхзаяа “Алтан зам” тэмцээнд IV байрт орлоо
Марафонч Б.Мөнхзаяа “Алтан зам” тэмцээнд IV байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа энэ оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод өрсөлдөх болзлоо хангасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Австралид болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцож, хоёр цаг, 29 минут, 18 секундэд барианд орж IV байрт шалгарчээ.

Ийн Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпод өрсөлдөх болзлоо бататгаж, Монгол Улсын рекордыг шинэчиллээ. Түүнчлэн тус тэмцээнд Монголын таван тамирчин хурд сорьсноос ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, энэ жилийн ДАШТ-д оролцох эрхээ авчээ.

Сонирхуулахад, ОУХМ Б.Мөнхзаяа Риогийн олимпод өрсөлдөж, 72 дугаар байрт шалгарч байсан юм. Тэрбээр 2017 онд Тайванийн марафонд түрүүлж тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон бөгөөд таван зай (гурав, тав, 10, 21, 42 км)-д улсын дээд амжилтыг эзэмшдэг.

Хуваалцах