Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маралжингоо бие даасан анхны тоглолтоо хийнэ

Дууны урлагт хөл тавиад нилээд жилийг ардаа үдсэн Маралжингоо бие даасан анхны тоглолтоо хийх гэж байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маралжингоо бие даасан анхны тоглолтоо хийнэ
Маралжингоо бие даасан анхны тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Дууны урлагт хөл тавиад нилээд жилийг ардаа үдсэн Маралжингоо бие даасан анхны тоглолтоо хийх гэж байгаа гэнэ.

Гэхдээ чухам хэзээ гэдгээ одоогоор нууцалжээ. Өөрийн цахим хуудаснаа "Тун удахгүй тоглолтынхоо мэдээлэлийг та бүхэнд хүргэх болно. Сонсогч та бүхэндээ гайхалтай сайхан үдшийг бэлэглэхээр тун завгүй ажиллаж байна. Миний бие олон жил дотроо бодож төлөвлөж, хүсэж мөрөөдөж явсан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна. Уран бүтээлчийн хувьд яг энэ үед л тоглолтоо хийх нь тохиромжтой гэж бодлоо. Учир нь уран бүтээлийн хайгуулаа одоог хүртэл үргэлжлүүлж, шинэ содон мэдрэмжийг та бүхэндээ хүргэхээр зорьж явна. Миний ертөнцийн эгшиг хэмнэлийг мэдрэх тэр гайхалтай үдэш уулзъя" хэмээн бичжээ.

Тэгэхээр нэг их удахгүй түүний тоглолтын тов гарч, хэн хэн ая дуугаа өргөх нь тодорхой болох нь ээ.

Хуваалцах