Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш 10 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авна

"Спутник" вакцины 10 мянган ширхэг хоёрдугаар тунг энэ сарын 30-ны өдөр, дахин 10 мянган тунг долоодугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас мэдэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш 10 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авна
Маргааш 10 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авна. Зураг: МҮОНРТ

"Спутник V" вакцины 10 мянган ширхэг хоёрдугаар тунг энэ сарын 30-ны өдөр, дахин 10 мянган тунг долоодугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас мэдэгдлээ.

Цаашид тус вакциныг хувийн хэвшлийн байгууллагууд оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох газрууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын "Спутник V" вакцины 30 мянган тунг манай улс хүлээн авсан юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар "Ковид-19"-ийн эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 88.4 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 77.6 хувь, нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 60.9 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 53.4 хувь тус тус байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах