Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш 662 автобус үйлчилгээнд явна

Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш 662 автобус үйлчилгээнд явна
Маргааш 662 автобус үйлчилгээнд явна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/499 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Хуваалцах