Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш 76 минут чимээгүй суулт болно

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ маргааш Чингисийн талбайд Монгол Улсын хувьд тулгамдсан 76 асуудлыг УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой 76 минутын суултаа хийх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш 76 минут чимээгүй суулт болно
Маргааш 76 минут чимээгүй суулт болно. Зураг: МҮОНРТ

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ маргааш Чингисийн талбайд Монгол Улсын хувьд тулгамдсан 76 асуудлыг УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой 76 минутын суултаа хийх гэж байна.

Энэхүү суултыг хийх албан ёсны зөвшөөрлийг төрийн байгууллагаас авсан бөгөөд энэхүү суултад оролцохыг уриалж байна. Маргааш буюу "Хүний эрхийн өдөр" 13.00 цагаас эхлэн 76 минутын туршид Чингисийн талбайд чимээгүй суултыг 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх ба хүн тус бүр нэг минут асуудлыг танилцуулах ажээ. Залуусын зүгээс тавьж байгаа энэхүү асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүлээн авч, УИХ-ын гишүүдэд 76 асуудлыг хуваарилан өгөх гэнэ.Чимээгүй суултын дараагаар 76 асуудал тус бүрээр телевизийн нэвтрүүлэг хийж олон нийтийн хүртээл болгох ажээ.

Түлхүүр үг:чимээгүй суулт
Хуваалцах