Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Маргааш АН-ын ҮЗХ хуралдана

Хуралдааны үеэр Ерөнхий сайд өөрөө намын даргын ажлаа хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш АН-ын ҮЗХ хуралдана
Маргааш АН-ын ҮЗХ хуралдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр үдээс өмнө УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны үеэр Ерөнхий сайд өөрөө намын даргын ажлаа хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн энэ асуудалтай холбогдуулан маргаан АН-ын ҮЗХ хуралдахаар болжээ.

Намын ҮЗХ-ээр нэн түрүүнд АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах талаар ярих бөгөөд үүний дараа түүний оронд томилох хүнийг мөн шийдэх юм байна.

Өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр намын даргыг огцруулах асуудлыг ярьсны дараа түүний дараа намын даргаар томилох хүний талаар ярилцсан байна. Ингэхэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг болон Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэр яригдсан аж. Бүлгийн хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж энэ талаар дахин ярилцах бололтой.

Хуваалцах