Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш болох үйл явдлын тойм /2016.10.05/

Маргааш буюу 2016 оны аравдугаар сарын 05-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш болох үйл явдлын тойм /2016.10.05/
Маргааш болох үйл явдлын тойм /2016.10.05/. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 2016 оны аравдугаар сарын 05-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


Оросын Шинжлэх ухаан соёлын төв

09.00 цагт: Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт үргэжилнэ. Утас: 91113931


Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

10.00 цагт: Монголын багш нарын болон дэлхийн багш нарын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болж, оны тэргүүний багш, тэргүүний цэцэрлэг сургуульд шагнал гардуулна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд, ИХ хурал гишүүд багш нарын төлөөлөл оролцоно. Утас 99058414, 88989878


Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар

10.00 цагт: Дэлхийн Банкны хагас жилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг танилцулна. Энэ удаагийн эдийн засгийн тайлан нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн өсөлтийн төлөв байдлууд, бодлогын өөрчлөлт, Хятад улсын эдийн засгийн богино ба дунд хугацааны өсөлт, хөгжиж буй эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдэд илүүтэй тустгагджээ. Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ахлах эдийн засагч Судир Шетти Вашингтон хотоос хэвлэл мэдээлэлийнхэнд товчхон мэдээлэл хийж, Монгол дахь Дэлхийн Банкны эдийн засагчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Утас: 70078207


Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

11.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас 325044


Төрийн ордон

11.00 цагт: Монгол улсын анхны хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхнийг Шадар сайд хүлээн авч уулзана. Энэ уулзалтад төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг, мөн ажлын явцын талаар шадар сайдад танилцуулах юм.

Хуваалцах