Маргааш болох үйл явдлын тойм
Азийн орнуудаас ОХУ(ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт эхэлнэ. Утас: 91113931
Мэдээллийн алба

Маргааш буюу 2016 оны аравдугаар сарын 04-ний өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Оросын Шинжлэх ухаан соёлын төв
09.00 цагт: Азийн орнуудаас ОХУ(ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт эхэлнэ. Утас: 91113931
МУИС-ийн Эдийн засгийн сургууль
09.00 цагт: Гадаад Харилцааны Яам, Германы Хамтын Ажиллагааны байгууллагатай хамтран худалдаа эдийн засгийн чиглэлээр ажиллаж буй төрийн болон судалгааны байгууллагуудын албан хаагчдад зориулан зохион байгуулж байгаа Олон улсын худалдааны “Eрөнхий тэнцвэрийн загвар” сэдэвт (Computable general equilibrium - CGE) сургалт үргэлжилнэ. Утас: 99028994, 8811438
Хэвлэлийн Хүрээлэн
11.00 цагт: Монгол улсын анхны хиймэл дагуулыг Олон улсын сансрын станцаас хөөргөх үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газраас дэмжин ажиллахаар болсон тухай МУИС-ийн эрдэмтэн судлаачид мэдээлэл хийнэ.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11.00 цагт: ЭМЯ, НЭМХ-ээс дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан, томуу, хепатитын В вирүсийн халдвараас сэргийлэх тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв
11.00 цагт: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Утас 88781218, 325044


















