Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй
Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.

Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч, өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгах юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэнэ. Бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэх ажээ.

Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.

Хуваалцах