Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш Чингисийн талбай орчмын замыг хэсэгчлэн хаана

Маргааш буюу аравдугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн 375 жилийн ойг нийслэлчүүд Их эзэн Чингис хааны талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш Чингисийн талбай орчмын замыг хэсэгчлэн хаана
Маргааш Чингисийн талбай орчмын замыг хэсэгчлэн хаана. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу аравдугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн 375 жилийн ойг нийслэлчүүд Их эзэн Чингис хааны талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ. Их хотын хямдралтай худалдаа, парад шоу, үдшийн цэнгүүн зэрэг олон үйл ажиллагаа болохтой холбогдуулан Чингисийн талбай орчмын авто замыг хэсэгчлэн хаана. Тухайлбал төв талбайн баруун талын уулзварыг өнөө оройны /10.28/ 24:00 цагаас маргааш оройн /10.29/ 24:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг маргааш өдрийн /10.29/ 10:00–13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг өнөө оройны /10.28/ 24:00 цагаас маргааш /10.29/ өдрийн 14:00 цаг хүртэл хаана.

Хуваалцах