Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

Энэ сарын 28 буюу бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэх тоглолт,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана
Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 28 буюу бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм.

Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна.

Хуваалцах