Маргааш Д.Дамдинжавын "Гол тоглогч-2", "Дотоод тэнгэр" номын нээлт болно
Монголын сэтгүүл зүйн “памфлетын их мастер” хэмээн “цол”-луулаад буй сэтгүүлч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Дамдинжавын "Гол тоглогч-2" болон "Дотоод тэнгэр" хос номын хурим маргааш 14:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болно.
Мэдээллийн алба

Сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Гол тоглогч” ном Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг эрхмийн жинхэнэ түүхийг дэлгэж, өнгөрсөн оны “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ээр шалгарсан. Түүнчлэн 2018 онд хэвлэгдсэн даруйдаа худалдаалагдаж дууссан юм.
Харин энэ удаад “Гол тоглогч-2” номд Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Эрдэнийн Бат-Үүл, Бямбаагийн Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал зэрэг улс төр, нийгмийн гол зүтгэлтний талаар ёгт егөө хэлбэрээр өгүүлжээ.
Ташрамд дуулгахад, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Дотоод тэнгэр” номын талаар хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн агсан “Чинадын чинад бодохын цагт ухаан тэнд ургана гэж мэргэд айлддаг. Яруу найрагч Д.Дамдинжавын шинэ ном миний урд байна. Энэ бол шүлгийн ном. Ойрдоо би энэ номын шүлгүүд шиг шүлгүүдтэй нүд харгаж яваагүй санагдана. Их сонин агаад сайхан шүлгүүд байна” хэмээн хадаг үг бичиж байжээ.