Маргааш дэлхийн усны өдөр
Анх 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогсдоос Олон Улсын Усны өдрийг тэмдэглэх санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей зөвшөөрч, 1993 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Дэлхийн Усны өдөр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй. Манай улсын хувьд 2
Мэдээллийн алба

Анх 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогсдоос Олон Улсын Усны өдрийг тэмдэглэх санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей зөвшөөрч, 1993 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Дэлхийн Усны өдөр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй. Манай улсын хувьд 2005 оноос эхлэн Дэлхийн усны өдрийг тэмдэглэж эхэлсэн байна.
Жил бүрийн Дэлхийн Усны өдөр цэвэр усны тодорхой нэг асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн усны өдрийг “Ус ба Эрчим хүч” уриатайгаар дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.


















