Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш "Дүнжингарав" худалдааны төвд хавдрын үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн сувилагч нар энэ сарын 28-нд буюу маргааш “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш "Дүнжингарав" худалдааны төвд хавдрын үнэ төлбөргүй үзлэг хийнэ
Маргааш "Дүнжингарав" худалдааны төвд хавдрын үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн сувилагч нар энэ сарын 28-нд буюу маргааш “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.

Уг арга хэмжээ 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгөх юм байна. Өнгөрсөн жил тус төвөөс “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үнэгүй үзлэгт хамруулж байсан юм.

Олон улсын сувилагч нарын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд манай улсын хувьд тус өдрийг тохиолдуулан сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор үе шаттай ажлуудыг зохион байгуулсаар иржээ.

Хуваалцах