Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш "Ерөнхий цэргийн өдөр" тохионо

Жил бүрийн тавдугаар сарын 14-нд Ерөнхий цэргийн өдөр тохиодог билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш "Ерөнхий цэргийн өдөр" тохионо
Маргааш "Ерөнхий цэргийн өдөр" тохионо. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн тавдугаар сарын 14-нд Ерөнхий цэргийн өдөр тохиодог билээ. Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар 10 дахь жилдээ Ерөнхий цэргийн мэргэжлийн өдрийг тэмдэглэх гэж байна. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд "Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе, үеийн эх оронч ерөнхий цэргийнхэн, ахмадууд, одоо алба хашиж байгаа мэргэжил нэгт офицер, ахлагч нартаа шинэ цагийн Мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхийн өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулан Монгол цэргийн баатарлаг түүхийг түүчээлэн яваа Та нөхдийнхөө гавьяат үйлс, суу алдрыг энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Ардын журамт цэрэг байгуулагдсанаар Монгол цэргийн шинэ үеийн түүхийн хуудсыг нээж, морьт цэргээс мото механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон хөгжих их үйлсийн манлайд явсан ахмад дайчид, тэдний нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ. Маргааш буюу Ерөнхий цэргийн өдөр ЦДБЭЧ-ын Соёлын төв өргөөнд баярын хурал болох юм байна.

Хуваалцах