Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Маргааш Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлгээс Өршөөлийн хуулийн хоригт гол шалтгаан болоод байгаа авлига

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Маргааш Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлгээс Өршөөлийн хуулийн хоригт гол шалтгаан болоод байгаа авлига албан тушаалтай холбоотой 350 тэрбумын хэрэгт холбогдоод буй 100 гаруй хүний нэрийг ил гаргахыг шаардаж, хуулийн хүрээнд ажлын таван өдөр уг хуулиар завсарлага авсан.

Завсарлага энэ долоо хоногт дуусаж, маргааш хуралдах Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Хуваалцах