Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш газар өмчлөх өргөдөл авахгүй

2013 оны НИТХ-ын тогтоолоор иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Мөн маргаашнаас шинээр өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршилд иргэдээс өргөдөл хүлээн авах байсан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш газар өмчлөх өргөдөл авахгүй
Маргааш газар өмчлөх өргөдөл авахгүй. Зураг: МҮОНРТ

2013 оны НИТХ-ын тогтоолоор иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Мөн маргаашнаас шинээр өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршилд иргэдээс өргөдөл хүлээн авах байсан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэ талаар тодруулахад, "Өргөдөл хүлээн авах хугацаа тодорхойгүй байна. Тодорхой болохоор нь иргэдэд мэдээлэх болно" гэлээ.

Энэ удаа газар өмчлөхийг хүссэн иргэний өргөдлийг цахим хэлбэрээр авах юм байна. Тиймээс өмнө нь газар өмчилж аваагүй иргэн та нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn-д хандах боломжтой.

Иргэдэд газрыг 2003 оноос өмчлүүлж эхэлсэн байдаг. Өдгөө 98 мянга гаруй иргэнд газар өмчлүүлсэн мэдээ байна.

Түлхүүр үг:Газар
Хуваалцах