Маргааш ихэнх нутгаар дулаарна
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хавсрагатай хонож, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хавсрагатай хонож, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хугацааны эхээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 0 хэм орчим, 20 цагт 2 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт 15 цагт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 66 хувь, агаарын даралт 867 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 7-12 хэм хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул Тэрэлж голын сав газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Халх голын сав нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө хүйтэрч 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, зүүн хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2015 оныдөрөвдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 19-нөөс ихэнх нутгаар дулаарна.


















