Маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны хоёрдугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 61 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тоготвортой байна.
2016 оны хоёрдугаар сарын 21- ний 20 цагаас хоёрдугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 46-51 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна..
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 26-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.


















