Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Маргааш хэлмэгдэгсдийг дурсах өдөр

Манай улс 18 дахь жилдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэх гэж байна. Үйл явдал 09 сарын 10-ны өглөө 9.00 цагаас Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлснээр эхэлнэ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш хэлмэгдэгсдийг дурсах өдөр
Маргааш хэлмэгдэгсдийг дурсах өдөр. Зураг: МҮОНРТ

Манай улс 18 дахь жилдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэх гэж байна. Үйл явдал 09 сарын 10-ны өглөө 9.00 цагаас Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлснээр эхэлнэ. Дараа нь 13.00 цагт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөнд өргөх юм байна. Энэ өдөр улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд хэлмэгдэгчид, тэдний гэр бүлийн төлөөлөлтэй уулзалт хийнэ. Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Монголын залуучуудын холбоо, Оюунлиг буддист нийгэмлэгтэй хамтран 1000 залуучуудыг хамруулсан Флаш моб буюу бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулна гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах