Маргааш хилийн боомтууд амарна
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
Мэдээллийн алба

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй.
Тодруулбал, “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаах, тухайн жилийн баярын тодорхой хугацаа болон боомтыг хаах, нээх тухай хугацааг дипломат шугамаар урьдчилан харилцан мэдэгддэг. БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр тухайн улсын “Намрын баяр” энэ сарын 15-ны өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
Эх сурвалж: ГХЯ


















