Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш хоёр шинэ замын уулзвар нээгдэнэ

ЭЗХЯ-наас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд хоёр шинэ уулзварыг нээхэд бэлэн болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш хоёр шинэ замын уулзвар  нээгдэнэ
Маргааш хоёр шинэ замын уулзвар нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

ЭЗХЯ-наас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд хоёр шинэ уулзварыг нээхэд бэлэн болжээ. Маргааш хоорондоо цаг гаруйхны зөрүүтэй нээгдэх тус хоёр замын байршлуудыг

тодруулбал, Сансраас 100 айл явах замтай Дарь-Эхээс нийлдэг уулзварын нээлт маргааш 11.40 цагт болох юм. Тус гурван замын уулзварыг дөрвөн замынх болгож, өргөтгөн шинэчлэх зураг төслийг “RCSC” ХХК боловсруулж, “Экспресс зам” ХХК нийт 10400 ам метр талбайд зам барилгын, 1620 ам метр талбайд явган зорчигчийн замын ажлыг гүйцэтгэжээ.

Мөн маргааш 13.30 цагаас 19 дүгээр хорооллын буюу NTV телевизийн арын уулзварыг нээх юм байна. Энэ ажлын зураг төслийг “Ростов” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Пауэр ложистикс” ХХК ажиллажээ. Тус уулзварыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч троллейбусны шугамын шон, хэд хэдэн байгууллагын хашаа шилжүүлэх, зам барилгын ажилд ашиглах том оврын ачааны машин явах зөвшөөрөл олгохгүй байх хэд хэдэн зэрэг шалтгааны улмаас ажил бага зэрэг удаашираад байсан юм.

Түлхүүр үг:Хоёр шинэ уулзварыг маргааш нээнэ
Хуваалцах