Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Маргааш Хүндэтгэлийн хуралдаан болно

Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш Хүндэтгэлийн хуралдаан болно
Маргааш Хүндэтгэлийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Энэхүү түүхэн ойтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны наймдугаар сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргасан.

Тус захирамжид заасан ёсоор Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан маргааш буюу 2015 оны есдүгээр сарын 13-ны ням гарагийн 11 цаг 40 минутаас болно.

Хуваалцах