Маргааш Хятадад сайн дурын 160 мянган ажилтан олон нийтэд үйлчилнэ
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ёслол маргааш болно. Тэгвэл тус ёслолын үеэр сайн дурын 160 мянган ажилтан олон нийтэд үйлчлэх талаар CCTV мэдээллээ.
Мэдээллийн алба

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ёслол маргааш болно. Тэгвэл тус ёслолын үеэр сайн дурын 160 мянган ажилтан олон нийтэд үйлчлэх талаар CCTV мэдээллээ. Тодруулбал, Урд хөршийн нийслэл Бээжин болон бусад томоохон хотод тэмдэглэн өнгөрүүлэх олон нийтийн ажиллагаа, ёслол, үзвэрийн үеэр 20-30 насны сайн дурын ажилтнууд хүмүүст үйлчилж, туслах аж.
Дээрх ойн баяраар Хятадыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, олон нийтийн газар, нисэх онгоцны буудал, төмөр замын вокзалын ачаалал эрс ихсэх магадлалтай тул сайн дурын ажилтнууд дээрх газруудад жуулчдад туслах юм. Түүнчлэн сайн дурын ажилтны 10 мянга орчим нь баярын ёслолын хүндэтгэлийн концертын үеэр ажиллах юм байна.
Сонирхуулахад, Урд хөрш сайн дурын ажилтан сонгон шалгаруулахдаа сахилга бат, үнэнч шударга байдлаас гадна эрүүл мэнд, боловсрол, англи хэлний мэдлэг зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн аж.


















