Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна

Тодруулбал, “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгаж, үйлчилгээг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс буюу маргаашнаас эхлүүлэхээр төлөвлөөд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна
Маргааш нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаа, “Нарантуул” ОУХ төв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол Улсын стандарт MNS 5012:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулж тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулах гэж байна.

Тодруулбал, “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгаж, үйлчилгээг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс буюу маргаашнаас эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар зорчигчдод үйлчлэх юм.

Хуваалцах