Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдөр тохионо

энэ өдөр Улаанбаатар дахь “Русский Дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв тогтсон уламжлал ёсоор соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж монголчуудад, Монгол Улсад оршин суугаа эх орон нэгтнүүддээ бэлэг барих юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдөр тохионо
Маргааш ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдөр тохионо. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр хойд хөрш Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрөө өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгвэл энэ өдөр Улаанбаатар дахь “Русский Дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв тогтсон уламжлал ёсоор соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж монголчуудад, Монгол Улсад оршин суугаа эх орон нэгтнүүддээ бэлэг барих юм байна.

Тодруулбал, Орос номын яармаг худалдаа, хүүхэлдэйн киноны баяр, “Улаанбаатар” дүрслэх урлагийн олон улсын хоёрдугаар наадмын хүрээнд Монгол, Оросын хамтарсан уран зургийн галерейн нээлт, зураач Э.Цолмонбатын “Сэтгэлийн үдэш үзэсгэлэн”, Монголын урлагийн оддын баярын тоглолт тэргүүтэй олон арга хэмжээ болно.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээний номын яармаг худалдааны үеэр орчин цагийн Оросын адал явдалт, хайрын туужууд, дэлхийн номын сонгодог сан хөмрөгт багтдаг Оросын алдарт зохиолчдын бүтээлүүд болон “Харри Поттер” тэргүүтэй дэлхийн сонгодог зохиолуудыг орос орчуулагчдын орчуулгаар хойд хөршид зарагддаг үнээр нь худалдаж авах боломжтой аж.

Хуваалцах