Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш буюу 2021 оны долоодугаар сарын 24-ний бямба гараг ажлын өдөр ч боловч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны долоодугаар сарын 16-ны баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл маргааш нийслэлд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэх талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Маргааш буюу 2021 оны долоодугаар сарын 24-ний бямба гараг ажлын өдөр боловч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэлээ.

Хуваалцах