Маргааш цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
Маргааш буюу долоодугаар сарын 29-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Мэдээллийн алба

Маргааш буюу долоодугаар сарын 29-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянгол дүүрэг
10.30-17.30 цагт: 1, 3-р хороо Буян, Агни трейд, Мобель, Тээвэр-Ачлал, Биндэр трейд, Деко, Мон Багет, Тайтгар, Сангийн далай сан, Буян төгс ХХК-ууд, ХХХС үйлдвэр, Модны үйлдвэр, Нийслэлийн гамшгаас хамгаалах газар, Иргэн Адьяасүрэн, Нарантуяа нарын үйлчилгээ, Дунд гол орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 7004700


















