Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Наймдугаар сарын 5-ны Лхагва гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 5-ны Лхагва гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.


Сүхбаатар дүүрэг

10.30-17.30 цагт: 19 хороо ШУТИС-ийн ажилчдын зуслан ба түүний тэр орчмоор
11.30-13.30 цагт: 1-р хороо 220 мянгат 1, 2, 3, 4, 5, 31, 32-р байр, Нацагдоржийн номын сан, Их монгол, Сант асар, Си Пи Пи, Си Ти Эс, Цэцэг трейд ХХК-ууд, Тохилог-33, Тэгш, Эрч хүч, Энэрэлт, Шинэ-5, Чин ван СӨХ-үүд, Саруул өрхийн эмнэлэг, Монгол Алтай тур, Мон өрнөх, Мон руд, Их өргөө, Моба ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,


Чингэлтэй дүүрэг

10.30-17.30 цагт: 5, 6-р хороо 6-р хороолол 28, 34, 60/1, 60/2, 62/1, 66, 67-р байр, Баярс констракшн, Японы хүүхдийг ивээх сан, ХААҮШУ-ны ололт нээлтийн төв болон тэдгээрийн ойр орчмоор,


Баянгол дүүрэг

10.00-18.00 цагт: 4, 5, 6-р хороо 2-р хороолол, Гаалийн 1-7-р байр, Мон тед трейд, Замын хөдөлгөөний удирдлагын төв, 10-р хороолол 8А, 10, 10Е, 49, 45-1, 2, 3, 4, Элба-48, Сан-50, К-102-107, Голден парк 101-107-р байр, БСБ засварын төв, Төрийн банк, Хермес болон тэдгээрийн ойр орчмоор,


Сонгинохайрхан дүүрэг

11.00-13.00 цагт: 1-р хороо ШУТИС-ийн хотхон ба түүний ойр орчмоор,


Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 4-р хороо Нисэхийн 24-42-р гудамж,


Төв аймаг

09.00-12.00 цагт: Батсүмбэр сумын Сүү ХХК, Худаг, Милко сүү, Миний монголын сүү ХХК, Фермийн гэр хороолол, Баянтолгой, Эрдэнэтолгой орчмоор
13.00-19.00 цагт: Батсүмбэр сумын Хужирын тохой, Мандалын ар, Цагаан нуга орчмоор.


Жич:Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлэх болно.

Утас:70047004

Хуваалцах