Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш буюу гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Маргааш төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш буюу гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Цас орж зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул анхаарал болгоомжтой зорчино уу.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах