Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маргааш "Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" арга хэмжээ болно

Монголын үндэсний музей энэ сарын 21-нд буюу маргааш 06:00 цагт "Өглөөний музей - Эх түүхээрээ аялахуй" арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш "Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" арга хэмжээ болно
Маргааш "Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний музей энэ сарын 21-нд буюу маргааш 06:00 цагт "Өглөөний музей - Эх түүхээрээ аялахуй" арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хосгүй үнэт үзмэр "Алтай ятга"-ыг танилцуулж, сэргээсэн Алтай ятгын аялгууг хөгжимдөхөөс гадна Их Хориг уулын археологийн малтлагаар илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл зэрэг ховор олдворыг дэлгэх юм байна.

Мөн гэрэл зургийн "Гамма" агентлагтай хамтарсан Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Гэрлээр бичсэн нэгэн зуун" гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол угсаатны хувцасны танилцуулга, үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгайн боловсролын хөтөлбөр зэрэг олон талт соёлын ажиллагаа зохион байгуулагдана.

Хуваалцах