Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Маргааш үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнийг шалгалаа

МХЕГ-ын фэйсбүүк хаягаар хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаар нэгэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Маргааш үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнийг шалгалаа
“Маргааш үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнийг шалгалаа. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын фэйсбүүк хаягаар хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаар нэгэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ. Энэ сарын 10-ны өдөр “Оргил супермаркет”-аас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн энэ сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсныг худалдан авагч ийнхүү мэдээлсэн юм.

Тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн бөгөөд, цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил дутагдлаа хүлээж, цаашид бүтээгдэхүүнд тавигдах дотоодын хяналтаа сайжруулахаар болжээ. Компанийн буруутай үйлдэлд холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацаа гэдэг нь хүнсний түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн огноо юм. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ хаяг, шошгололтод анхаарч, хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажилласнаар иргэд эрүүл, чанартай, найдвартай бүтээгдэхүүн хэрэглэхэд чухал нөлөөтэй.

Хуваалцах