Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МАРГААШ: "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлт болно

Маргааш буюу 2016 оны аравдугаар сарын 11-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАРГААШ: "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлт болно
МАРГААШ: "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлт болно. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 2016 оны аравдугаар сарын 11-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


НЭМХ

09.00 цагт: УНТЭ, УХТЭ, УГТЭ, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогын гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгнө. Утас: 99857870

- Сонгинохайрхан дүүрэг: "Инфинити" эмнэлэг

- Баянзүрх дүүрэг: "Солонго" эмнэлэг

- Сүхбаатар дүүрэг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

- Чингэлтэй дүүрэг: "Болор мэлмий" эмнэлэг

- Баянгол дүүрэг: "Орбит" эмнэлэг

- Хан-Уул дүүрэг: "Сайт" эмнэлэг


Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо

11.00 цагт: Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний 9 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.


Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

11.00 цагт: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана. Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь /Туул рестораны ард, Теди төвийн зүүн, Барилгачдын талбайн баруун талд 9 дүгээр цэцэрлэгийн урд/ байрладаг. Утас: 98980404, 91912312


"Монгол ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн II чуулганы талаар мэдээлэл хийнэ.


Тэнгис кино театр

18.30 цагт: "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлт болно. Уран бүтээлчид, зохион байгуулагчдын хэвлэлийн бага хурал тус театрын VIP танхимд 18.00 цагт болно. Утас: 319015, 319017, 88006971

Хуваалцах