Маргааш Улаанбаатарт 2 хэм хүйтэн
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай уулархаг нутаг болон говь тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай уулархаг нутаг болон говь тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2015 оны гуравдугаар сарын 17-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 17 цагт -2 хэм, 20 цагт -6 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 39 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 17-ны 20 цагаас гуравдугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр,нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ, нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 12-14 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
2015 оны гуравдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 19, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн зүгийн нутгаар бага зэрэг хүйтэрнэ.


















